Би ер нь хувь хүний талаар нээх муулбар бичдэггүй юм л даа. Харин одоо бичмээр санагдаад аазгай хүрээд болдгүй ээ. Хүний сэтгэл зүй гэж их сонин эмзэгхэн байдаг. Дамаа ялангуяа гэр орноо мартаад, өөрийнхөө нуруунд их ачаа үүрээд явж байгаа хүмүүсийг би дотроо их хайрладаг. Тэр хүн юуг ч сэтгэлдээ тээж болно. Зарим нь харийн оронд гэр бүлээ тэжээхээр, зарим нь өөртөө хэдэн төгрөгтэй болох гэж, зарим нь улс эх орныхоо нэрийг өндөрт өргөх гэж яваа. Мөн заавал гадаадад ч биш эх орондоо улс, эх орныхоо энх амгалангийн төлөө, хүн ардыг тайван, түгшүүргүй амьдруулын төлөө, эрүүл энхийнх нь төлөө, аятайхан амьдруулахын төлөө ямар олон хүн ажиллаж байна вэ? Мэдээж би хуучин нийгмийх шиг “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэхгүй л дээ. Хүн л байгаа хойно янз бүрийн асуудал байж л байгаа. Гэхдээ ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, харин хийдэггүй хүн алддаггүй гэдэг бол хэнд ч ойлгомжтой. Ийм хамгийн энгийн гаргалгааг гаргаж чадахгүй байгаа, тархиных нь хүчдэл дутуу, аягүй бол ламп, диод, триод нь шатчихсан амьтад бидэн дунд байсаар байна. Уучлаарай би тийм амьтадыг хүн гэж нэрлэхээс цээрлэж байна. Тэд “хүн” миний амьдралыг хэт харлуулж, эргэн тойрны минь хүмүүсийн сэтгэлд сэв суулгаж, намайг найзаас минь холтгож, эрүүл бус, шударга бус үйлд уруу татагчид юм. Тэднийг нийгмийн бөөс гэмээр санагддаг. Гэхдээ бөөс бол тэдний хажууд мөрөөрөө амьдарч байгаа жинхэнэ амьтан л даа. Би нэг хэсэг хилд нэлээн удаан явж үүрэг гүйцэтгээд блогуудаар нээх шагайсангүй ээ. Өнөөдөр жоохон гарчиглаал эхэлсэн чинь юу юу гэнэ вэ? Өөрөө чадахгүй зүйлээ бусдаас нэхсэн байдалтай хэд хэдэн бичлэг байнаа. Би тамирчин бишээ. Гэхдээ би спортод дуртай. Спортын ялалтын төлөө өөрийгөө золиослон бүх мэдрэл, сэтгэхүйгээ нэгэн чигт чиглүүлж, өөрийн амжилтаас илүү зөвхөн ялалтын төлөө явдагт нь дуртай. Маш хүнд ялалт байгуулсан тамирчинтай хамт би уйлдаг, Монгол улсын төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй босч номхон зогсдог эр. Мөн үүнтэйгээ адилхан ялагдлыг нь хуваалцаж, дотроо сэмэлдэг, самсаа шархирдаг эр. Би хайр ямар агуу болохыг, хайрын хүчээр маш их зүйлийн ард гарч болдгийг мэднэ. Хүн өчүүхэн бэрхшээлийг давахын тулд яаж бэлддэгийг би мэднэ. Яагаад гэвэл би маш их хөлс зарж байж цэргийн нормативуудыг хангалттай хийж сурсан юм. Харин тамирчид надаас хэд дахин хурдтай үүнийг хийж чадна. Харин зарим нь “тэд чадахгүй л юм бол яах гэж тамирчин болсон юм бэ?” гэхчлэнгийн балай /гээд нэрлэчихье/ юм хэлээд сууж байгаа юм бэ? Тэр надтай уралдаг л дээ чадвал, эсвэл надтай рингэн дээр гараг. Би дийлэхгүй байсан ч гутрахгүй. Харин надад үзэл бодлынхоо төлөө зогсч чадах зориг, тэвчээр байна. Манай цэргийхэн “МИНИЙ ЗОВЛОГЫГ ЗОДОВЧ ЗОРИГИЙГ ЗОДОЖ ЧАДАХГҮЙ” гэж хэлдэг юм даа. Аа тийм зарим нэг хүмүүс төрийн албан хаагчдад дургүй талаараа бичжээ. Би төрийн тусгай албан хаагч. Би өөрийнхөө хүлээсэн үүргийн дагуу эрхээ хасуулаад, таныг хамгаалахын тулд цэргийн зохион байгуулалтын дор амьдардаг. Би тушаалаар юу руу ч орох учиртай. Яагаад гэвэл миний ард миний биш, улс эх орны эрх ашиг байдаг юм. Эмч нар шөнө өдөргүй эрүүл энхийг сахиулж байна. Тийм балай юм бичдэг амьтан шиг амраад унтчихдаг байсан бол шөнө нэлээн олон хүн өвчнөөсөө болоод үхчих байсныг санамаар юм даа. Бас Монгол миа байна. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн болохоор Монголчуудтай ажиллахаас дургүй хүрдэг, Монгол сэтгэл зүйчээр би л лав үзүүлэхгүй, гадаад сэтгэлзүйчээр л үзүүлнэ гэх маягийн юм ярьдаг бөөснүүд бол байна гэнээ. Тэдэнд шинжлэх ухаан бол шинжлэх ухаан л юм гээд хэлчихвэл ойлгох боловуу? 2+2=4 гэдгийг амеоикийн математикчид, Монголын математикчид адилхан л хүлээн зөвшөөрдөг. Тэр Монголд дургүй бөөс шарилжнаас сарнай ургадаг гээд баталчихвал би тэрэнд дургүйцэхгүй ээ. Тэр бас л бохир Монголоос гарсан бохир л амьтан шүү дээ. Эцэст нь хэлэхэд чадахгүй мөртөө сагсуу чадвартны дүрд тоглодог худалч хүмүүст би яснаасаа дургүй. “Чадахгүй бол бүү сагсуур зүгээр амаа жимий” гэдэг дуу байдаг байхаа. Хар юм бичсэнийг минь уучлаарай. Би шударга, хүлэг нийгэмд л амьдарх гэсэн юм. Нийгмийн гишүүн бүр нь нэгнээ хайрлаж хүндэлдэг, шударгаар амьдардаг болчихвол л бид яриад байгаа нийгмээ цогцлоож чадна. Би хуулийн дор амьдарч, бусдынхаа хийснийг хүндэлдэг нийгмийг хэлж байгаам шүү. Тэрнээс гавтлийзэм, соцлийзам яриагүй гэдгийг уншигч авгай болгооно бизээ.