За эрхэм хүндэт банжигчин та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхэд найз нөхөд, хамсаатан садан, хальт мөлт танидаг ч болов бүгдэд нь сар шинийн мэнд хүргэж алд цэнхэр хадагтай золгож байна гэж төсөөлөн мэндчилье. Миний бие Африкийн баруун эргийн Фрийтаун хотноо энэ өвлийг өнгөрөөж байна. Ажил гэж үстэй толгойноос их байгаа учрын дурдан ойрд бичлэг бичээгүйдээ хүлцэл өчиж байгааг минь болгооно бизээ.
Энд ирэхийн тулд би гэдэг хүн явж явж хэрэн бэдэн ирснээ бас өчсү. Энд ирсэн эхний өдрөө л ийш тийш бүлтгэнэн харж, соёл/гүй/-ыг гайхан шагшрахдаа шагширч, шогшрохдоо шогшрон байлаа. Хамгийн анх надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь аймаар том нисдэг жоом бөлгөө. Удаад нь бакь том харх, гудамжинд улаан зам дээр усанд орох хүмүүс, хэл яриа, зан заншил гээл тоочоод байвал далай гэсэн үг тул түр цэгнэе. Дараагийн дугаараас та бүхэндээ аян замын тэмдэглэлээ нэгд нэгэнгүй дурсах учир ингэсгээд төгсгөе. Уулзатлаа баяртай

Сэтгэгдэлүүд:
sar shiniin mend
за тэгээд алба хаажиййгаа хүн биеээ бодоооройдөөө..янзан бүрийн өвчин их байдаг сурагтай байсан..албааа сайн хаагаад эрүүл саруул бүрэн бие бүрэлдэхүүнээрээ эх орондоо эргэн очихыг хүсье..
САЙХАН АЯЛАААРАЙ
удаах тэмдэглэлүүдийг хүлээж сууя
Тэгээд болсон явдлуудаа ярих яасан бээ
Сэтгэгдэл үлдээх: