Өвөл гуай та сайн байна уу? Таныг ирэх нь гэж би мөн ч их баярлаад сууж байна даа. Та ирж гийгүүлснээр талыг тарвагыг ичээнд нь, тасраад уначихсан атмаануудыг танканд нь, жалганы хогийг хонхорт нь тус тус буцааж /булж/, гэрийн хороололын үнэрийг дарж соёрхох байх гэж найдан хүлээж сууна. Гэхдээ та нодлингийх шигээ утаа майгаар дүүрээд, уушиг зүрх урчих гээд байх байлгүй яав гэж.
Манай энүүгээр анчид тарвага намнаад болдоггүй ээ. Тэгээд гай түй болж заавал өвчтэй тарвагыг нь олж алаад маньдаа зараад тэрооризэм гээч юм хийгээд болох юм биш. Тэр муусайн тарвага нь ч яасан өвчилж дуусдгүй гай юм байгаан хөөрхий. Гүй бас хажуугаар нь танканд өвөлждөг гарууд галт усаа гудраад гудмаар нэг гулдайцгаачаад, харанхуйд явахаар гишгэгдчих гээд байхымаа. Манайх чинь зам талбай нь гэрэлгүй, захын дүүргүүд нь цагдаагүй болохоор хэцүү юмоо. Гэрийн хорооллоор явахаар нохой шувуу нь зооголчих гээд, атмаанууд нь алчих гээд аймаар гэдэг нь тоймгүй.
Манай дарга нар яахав таныг угтаж олон л юм ярьж байгаа. Яриад яриад бүтэх юм байх биш ямар. Утаа утаа гээл хэдэн жил ярьж байна. Одоо бөөн л яриа цаагуур чинь. Тэгээл миний мэдээ орсон үеэс л мэдэхээр дулааны шугам нь хагараад уур манангаа савсуулаад, зам нь дош болчоод захаар нь яваа нь нөхөөс болчоод, хөдөө зуд болоод, хөдсөн дээлтэйгээ дэрийгээд, хөмөн гуталтайгаа гулдайгаад, тэвэр өвс гуйгаад, тэнгэр ширтэж суугаад . . . ай яа яа аймаар л юм болно вий вий /түй түй муу ёр/. Гайтай хөөтэй дэлхийн хямрал өвлийн бэлтгэлийн хамаг мөнгийг залгичаад, дарга нарын амны бөглөөс болоод, манай дарга нар зээл гуйгаад, бид өрөнд баригдаад байж байдаг. Яана даа. гэхдээ та гоё шүү. Хүлээгээл байжийя даа

Сэтгэгдэлүүд:
африк, атлантийн эрэг дээрээс ирээд шууд цасаа санаа юуудааа энчэн. ноокоогоо алддаг л муу шөөө...бусдаар бол амьд явбал ...
Сэтгэгдэл үлдээх: