Эс гээснийг ологч

 

Гадуур баахан тэнэж яваад би гар утсаа гээж орхилоо гэж. Гээсэн ч гэж дээ, нэг хулгайч хөөрхий зайлуул үмх талхгүйдээд миний утсыг гуйлгүйгээр авчихсан байна л даа. Тэр утас уул нь тэнгэрт тулсан үнэгүй ч гэлээ хөлсөө урсган байж олж ирсэн хэдэн цаасаараа авсан, хөөрхөн хөдөлмөр шингэчихсэн эд л дээ. Тэгээд дээр нь хавийн таньдаг хүмүүсийнхээ мини сий вийг хөтөлцөн, дуртай хэдэн дуугаа, хэдэн хилийптэй энэ тэр суулгацан байсан байхгүй юу. Тэгээд одоо мэддэг хүн байхгүй ёстой баларчийнаа. Нэг хүүхэн яриад даапаалж байгаам шиг “чи одоо намайг танихгүй байхдаа яадий” энэ тэр гэж аашлаад, би яахав дээ “Нээрээ би танихгүй байна” энэ тэр гэсэн чинь “Балиар завхай амьтан...” гэснээ таслаа хаясан. Бодуул би танидаг л хүүхэн болтой. Бас нэг нөхөр залгахаар нь “байна уу хэн бэ?” гэсэн чинь өөдөөс учиргүй уурлаад “Эргээд залга” гэжийнаа. Тэхээр нь залгаад “Хэн бэ өөрөө” гэсэн чинь “Даргаа танихгүй, илтгэл рапорт мэдэхгүй, бла бла” юу юу гэнэвээ баахан дүвчигнээд, би шар хүрээд хэрэлдээ наасс. Тэгсэн жинхнээсээ манай нэг дарга байсан бол яахуу. Дээр нь бас дүүгийнхээ дугаарыг санадаггүй, нэрэлхээд бас асуудаггүй, даргынхаа дугаарыг санадаггүй, жаахан айгаад асуудаггүй, найзынхаа дугаарыг санадаггүй, над руу залгахгүй болохоор нь мэддэггүй годилорхуу юмуу нэг тиймэрхүү л байжийнаа би. Ядаж бидэнд жи-гийн дугаар өгчихснийг хэлэхүү, нөгөө дугаараа сэргээлгэж амжаагүй явааг хэлэхүү, орчлонгоос тасраад, нөхдөөсөө жийлгээд муухай юмаа чухам. Ээж хэлээд байсан байхгүй юу надаа. Ноокоо гэдэг утсыг хүмүүс ихээр хулгайлдаг гэнээ гээд. Яахав зөрүүд толгой одоо яана гэхэв. Ай хөө муухай харамссан гэдэг чинь... Одоо хөөрхий минь хаа нэгтэй нэг хүний гарт явжаагаа даа.

Сэтгэгдэлүүд:

1. amor | 2009-10-06 19:33:18
утсан дээрхи хэрэгтэй мэдээлэлүүдийг давхар тэмдэглэлийн дэвтэрт бичиж байх чинь ёстой чухлын чухал ..
тэр зовлонг чинь биеэрээ амссан хүн бгаан..
үүнээс хойш зөвшөөрөлгүй эздэд бэлэглэхээс өмнө юмыг яаж мэдэхэв гэж лам юутай төрдөг шиг тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж бай хө!!
2. chimgeeitgel | 2009-10-06 19:50:51
ээээээээ баларсан юм. тэгэхдээ нэг ч утасний номэр санахгүй байгаа бол их л хэнэггүй нэгэн болтой хэхэ.
3. m2 | 2009-10-06 20:53:40
над шиг хог байна ... хэ хэ
4. Өвлийн өвөө anjigai | 2009-10-06 22:40:51
Балай ч юм болдог шүү. Би нэг удаа наад явдалтай чинь тулсанаас хойш тэмдэглэлийн дэвтэр, нэрийн хуудасны цуглуулгандаа их анхаардаг болсон.
5. molor | 2009-10-06 22:46:10
би ч бас утасны дугаар цээжлэх тал дээрээ маруухан. гэрийнхээ хэдийг л бат мэднэ. балрах нь л дээ. баларч ч байсан л даа
6. jagii12 | 2009-10-07 04:13:35
ee balarsiin.nadiig tegul sanahguim baindaa.utasdaj daapaalnaa yadiin he he
7. Towarish | 2009-10-07 10:26:43
Баларсоо баларсс. Дүүрссс одоо яая гэхэв
8. alchemist | 2009-10-10 14:30:43
huuy chi chin irchihsen um uu, utsaa hulgailuulaad mash toogui um bolj dee, za yaadiin yaadiin, ter zalgachaad tanisangui geed uurlaad bdg humuus mangar te
9. erhtsas | 2009-10-10 14:42:56
Ядаж дуугаар нь ч таньдаггүй та нээрээ болхи хүн юмаа. Сэргэлэн байл даа, ярих үед нь ой санамжаа сайн ажиллуулж хаана, хэзээ сонссон дуу хоолой билээ гээд хайлтын системээ сайн ажиллуулдаг байхгүй юу. хэ хэ хэ

Би нээрээ нээг гоё нокио авах гээд байгаа очоод алдчихвал яанаа, өнгөрөх юм байна л даа.
10. Towarish | 2009-10-10 15:06:30
Альхемист: Сайнуу явж ирээд уджаахад одоо мэдээдайхдаа яахуу дээ. Филсоопын чулуугаа олоо юу хөө.
Эрхээ: Танигдахгүй байгаам чинь. ер нь залгаад нэрээ хэлүүл зүгээр шд. нээх ядцан таалгаж маалгаад
11. TinkerBell Serenashka | 2009-10-10 15:19:33
hetsuu yum boljee.Gehdee nzuudiinhaa utsiig uneheer meddeggui gej uu?. Suuliin ued hulgaitai holbootoi bichleg ih boljee. Suuliin ued banjigchid hulgaid urtuh ni ih boloo yu daa.
12. Эмбий | 2009-10-10 15:19:47
хөөе тэр утас чинь эзэнээ таньчихаж хэ хэ
13. Towarish | 2009-10-10 15:42:01
Тээгж харин. Тээд юундаа инээнэв чи
14. SHULAMHAN (зочин) | 2009-10-21 23:49:27
GAH GAH GAH OI SANMJAA JAAHAN SERGEE AIN... DUUGIINHEE DUGAAROIIG SANAHGUI BN GDG CH ......GAH GAH
15. bataa_tu (зочин) | 2009-10-30 19:39:56
Би бол авгайгийнхаа дугаарыг, машиныхаа номертой цээжээр мэднэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.