Жанжин тугийн намираан дор 75 жил
Монгол улсад хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ой болж өнгөрлөө. Хил хамгаалах байгууллага үүсч бий болох түүхэн шаардлага өмнөд хил, хязгаарын зөрчилтэй байдал, үүсэн бий болсон цагийн байдлын өрнөлт зэрэгтэй холбоотойгоор гарч ирсэн байна. Тухайн үед хилийн шалган нэвтрүүлэх албадууд анх үүссэн ба энэ нь хоёр хөрштэйгөө улс төр, эдийн засгийн хувьд харилцаа шинэ шатанд гарсантай холбоотой аж. Мөн улмаар өмнөд хил дээр элдэв зөрчил будлиан ихсэх болсон нь тухайн үеийн хил хамгаалах салбар нэгжүүдийн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, улмаар бие даасан байгууллага бий болгох шаардлагыг тавьсан байна. Эх орныхоо торгон хилд харийн дайсны сүүдрийг ч тусгахгүй хамгаалах ариун үүргийг тэр үеэс хойш өдгөөг хүртэл 75 жилийг жанжин тугийнхаа намираан дор үджээ. Энэ хугацаанд өмнөд болон баруун хязгаарын олон тулгаралт, хойд болон зүүн хил дээрхи олон зөрчлүүдийг нэр төртэйгөөр саатуулж Монгол улсын халдашгүй дархан байдлыг сахиулах, эх орноо батлан хамгаалах үүргээ ягштал биелүүлж ирсэн билээ. Нар салхи, цас, бороонд ажралгүй торгон хилээ соргогоор хамгаалсаар ирсэн, хамгаалж байгаа, ирээдүйд хамгаалах хилчдийн яруу алдар бадрах болтугай. Монгол улсын дархан хил амгалан байг. “Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван” хэмээн илтгэх хилчний тод илтгэлээр Монгол улсад минь энх амгалан нэгэн өглөө эхэлдэг билээ.

Сэтгэгдэлүүд:

1. Gates2 | 2008-09-18 15:32:19
1-t geed bdag biluu hehe. MU-iin darhan hil amgalan bg ee.
2. JIooBдон | 2008-09-18 16:10:02
MU iin maani hil amgalan taivan baih boltugai
3. oyunaajaagii | 2008-09-18 20:37:30
Mongol Ulsiin maani hil amgalan baig!!! Hilchdiin maani nud chih sorgog baig!!!
4. amanjinka | 2008-09-18 22:23:00
гэхдээ хө манай одоо хил манаж бгаа хугацаат цэргийн албан хаагчид ч дэээ хө манах гэж унтсаар байгаал ирдэг болсон доо хө.
5. jagii12 | 2008-09-19 01:46:02
tag bolcorson baisan hildeer manaand garjiigaad irsen bainshd.hil zorchigch ilruulevuu?amaglan taivan bainuu?tuulaich buu gargaarai za kkk.eh oronoos mini yuch buu gargaarai huuli bus.bas hamhuulch buu oruulaarai.
6. ZOCHIN *** (зочин) | 2008-09-19 14:44:50
DARXAN XILIIN MANAAND ALXAAD MAAAARSH ***BAYARIN MEND UNGURSUN CH GESEN
7. Нархан (зочин) | 2008-09-22 09:30:21
уул нь анд нь чамд мэнд хүргэж бичлэг оруулсийшд... анд нь чамаар бас мөр зэрэгцэн эх орныхоо торгон хилийг хамгаалан байгаа хилчдээр бахархдаг шүү л гэж...
8. tungaamnh | 2008-10-05 21:58:16
сайнуу, юу байна даа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.