Хуучин емөө
Одоо...
Одоогийн хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа нэг асуудал бол гадаадын иргэн, харьяатын асуудал, тэр тусмаа Хятад /хужаа ч гэдэг/ иргэдийн асуудал болоод байна. Учир нь гадаадынхан бидний талхыг булааж, бидний баялагаар гараа угааж, бидний толгой дээр сууж байгаа болохоор тэр. Тэдний бусармаг хууль бус үйл явдлын талаар сонин хэвлэлүүд хамаг байдаг муу үгээ бартлаа бичиж, зурагтаар тэдний байгалыг хэрхэн сүйтгэж байгааг нь гаргаж, ер нь хаана л бол хаана тэднийг жигшсэн мэдээллээр хахаж байна. Хүн бүрийн амнаас “Муусайн хужаа нар” гэх үг хайр найргүй урсаж байна. Одоо бүр тэднийг алцгаая гэж хүртэл яриад эхэллээ. Зөв. Ярих хэрэгтэй, хийх хэрэгтэй.
Харин...
Харин тэднийг ялангуяа хужаа нарыг “алчихаад” цаашаа яах вэ? Биднийг бүүр дээрээс маш мэргэн шидсэн чулуу оночихоод байгаа юм биш биз? Албаар турхирч байгаад муу юм хийлгэж шалтаг гаргаж авах гээд байгаа юм биш биз дээ. Иймэрхүү зүйл дэлхийн түүхэнд бий шүү дээ. Манай түүхэнд ч бэлээхнээ байна.
200 гаруй жилийн өмнө...
Яагаав нөгөө зүүнтний нугалаа, монголчуудын хагарал, Галдан бошигтын дайралт гээд тоочоод байвал далай гэсэн үг. Манжууд бидний мөн л ийм замаар гартаа оруулаагүй юу. Албаар өдөөн хатгаад дараа нь Ар Монголын ноёдууд, Баруун Монголын ноёдуудад “Муусайн манж нарыг уу” гэсэн байдал бий болгож өгөөд, хөөрхий гэнэн бид тэр өгөөшийг нь үмхэж аваад л хоёр гурван хэсэгт хуваагдаад хэрэлдэж өгөө биз дээ. Тэгсэн чинь Галдан гуай “Энэ муусайн халхууд ер нь манж нарыг дагаж намираад байнаа даа” гэж зэвүүрхэн бодоод мань руугаа дайрч хүчээ баахан тарамдаж хаяад л таг харанхуй 200 жилийг эхлүүлж билээ. Тэр үед бас л төрийн томчууд манж нарын хахуулийг мөн их авч, цүндийтлээ таргалаад язрахаа шахчихсан байсан шүү дээ. Бүүр авч хэвшчихээд албат, түшмэд нараа хүртэл хахуулийн байдлаар ажил хийдэг болгож авсан. Тэгээд л сайхан гэгчийн хахуулийн торон тогтолцоо үүсээд барьцаалагдаж орхисон. Тэгээд яах вэ дээ. Нэгэнт өгөөшийг нь үмхчихсэн, булхайгаа дэлгэчихсэн улс нөгөө товарищуудын хэлснийг дагаад л бөхөлзөж эхэлсэн байдаг. Үгүй гэж хэлэх гэхээр өнөө өр шир, хахууль нь дотроос нь доош нь чангаагаад, хүн чанар, үндэс угсаа нь дээшээ чангаагаад ёстой аргаа барцгааж байсан байна. Тэгээд бөөн өрт, авилгат ноёдууд хуран чуулаад дагаар орцгооё гэж шивнэлдэж аваад л тарсан шүү дээ.
Тэгвэл одоо...
Байдал яг адил. Тэр үеийн байдал давтагдах гээд байгаа юм шиг муу совин татаад явчихлаа. Бид хэтэрхий оройтохоосоо өмнө хужаа ажилчидыг алах биш дотоодын хувалзаа цэвэрлэчихээд ам бардам ҮГҮЙ гэж хэлээд сууж баймаар санагдах юм. Нэг үгээр хэлэхэд амаа угаачаад хүнтэй хэрэлдмээр байна. Хэдэн хүн аллаа гээд бөөн асуудал үүснэ. Угаасаа алаад өгөөсэй гээд цаадуул чинь алгаа үрчин суугаа. Тэдний төлөвлөсний дагуу хэдэн хүмүүс хэргээр байдлыг дэвэргэж суугаа.
Маргааш...
Бид яах вэ цаашдаа? Хэнтэй, яаж, ямар аргаар, ямар эрхзүйн үүднээс тэмцэх вэ? Жинхэнэ дайсан нь хэн бэ? Миний бодлоор...

Сэтгэгдэлүүд:

1. Вафль | 2008-09-25 15:15:19
үндэсний аюулгүй байдал алдагдах хэнд ашигтай вээ... амьд яваадаа баярлах цаг ирэх вий дээ.
2. ТУС | 2008-09-25 17:04:27
tuuh yamar neg hemjeegeer davtagddag gej unen shuu
3. ZOCHIN *** (зочин) | 2008-09-25 18:47:19
***BI XALX ***UNDESTEI GEVCH YASNI XALX DEEREES ENE ALBAN TUSHAAL **XEEL XAXUUL AVSAN XALX MONGLIG MINE XYATDAD UGUXDUU ***ERLIZUUDEES DUTAXGUI BAS XARAMSAXGUI ***ENE UNUUGIN EMEGNEL
4. Битмин | 2008-09-26 13:16:05
Тэр цаг хүртэл орилоод тэмцээд болохгүй бол зайлна даа эндээс
5. Нархан (зочин) | 2008-09-26 14:21:48
Андых нь чихрэн дуртай нас дуусаагүй болтой толгой хүрэхгүй юм. улс төрөө гэж...
6. schwester (зочин) | 2008-09-28 14:26:04
hey medkvmdaa ah mine
7. tungaamnh | 2008-10-01 16:35:56
sainuu yu bna daa
8. Битмин | 2008-10-02 10:27:10
Хужаа гэж Солонгс хужаануудаа яах гэж байна андууд
9. schwester (зочин) | 2008-10-02 19:13:23
hey tanii utas chne yatsiin be nadruu zalgaarai za
10. Нархан (зочин) | 2008-10-08 14:18:55
надруу ч гэсэн залгаарай хы хы
11. Туна (зочин) | 2008-11-23 22:37:53
Хужаа хужаа гэж ганц зүйлийг бүү хар ?
Хужаа гэж турхирч байгаа хүмүүс чинь Солонгос эрчүүл болчихоод байгааг анзаарч ойлго !Солонгосууд манай Монголыг яаж уусгаж байгааг даанч олж харж чадахгүй байна гэж үү ?Тэд сайхан идэр залуу хөвгүүдийг маань Солонгосруугаа хошгоруулчихаад ар хударгаар нь эмс охидоор маань яаж тоглож ,доромжилж өөрсдийнхөө ноерхолыг тогтоож , хүрээгээ баруун зүүнгүй тэлж байна? Анхаар!!!
12. tiimok (зочин) | 2009-02-01 22:59:35
Ahaa ene saihan jishee bna. Harin yamar arga heregteig ta her zereg tungaaj bna ve? Gehdee ailaas ereheer avdraa uudal gedeg ug bdag shdee. Bid hyataduud, solongoschuud ali ni ch bai denduu ih teden ruu anhaarlaa handuulaad bga yum bishuu. Hojigdohguin tuluu bish, hojihiin tuluu temtseh heregteishdee. Yu ve geheer, uursdiinhuu bolomjiig harah heregtei bh.
13. tiimok (зочин) | 2009-02-01 22:59:38
Ahaa ene saihan jishee bna. Harin yamar arga heregteig ta her zereg tungaaj bna ve? Gehdee ailaas ereheer avdraa uudal gedeg ug bdag shdee. Bid hyataduud, solongoschuud ali ni ch bai denduu ih teden ruu anhaarlaa handuulaad bga yum bishuu. Hojigdohguin tuluu bish, hojihiin tuluu temtseh heregteishdee. Yu ve geheer, uursdiinhuu bolomjiig harah heregtei bh.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.