Хөгжих үү, эс хөгжих үү?

 

Хөгжлийн тухай асуудал яг одоогоор хөнжлийн тухай асуудлаас ч илүү сонирхол татаад байна. Бид сонгууль гээч зүйлийг нэг их сайн ойлгохгүй явсаар өнөөг хүрснээ уул нь мэдээд байгаа хэдий ч яаж цэвэр хийхээ мэдэж байгаа нь тас нуугаад эс мэдэгчийн дүрийг эсгээд яваад байгаа билээ. Хууль гэдэг зүйл бол зөвхөн цаасан дээр л байдаг зүйл юм гэдгийг хууль батлагч, мөрдүүлэгч нар маань олон түмэнд нээлттэйгээр харуулан баталж өгсөн гэж байдаг. Одоо сонгогдцон байгаа эрхэм гишүүд бузар булхай сонгуулиас цэвэр ариун гарч чадсан аргагүй нярваанууд юм байна гэж тэдний хэлснээс бол ойлгоод байгаа. Тэгсэн одоо бас нэг нярваан тодруулах сунгаа эхэлчлээ. Хаашаа л харсан иргэн намайг төлөөлөн төлөөллийн цэвэр ардчилал хийх гээд байгаа хэсэг хүмүүсийн инээсэн, мишээсэн царайтай цааснууд дүүрч гэм. Тэгээд бас болоогүй ээ. Мань мэтийгээ хөөрхөн хошгируулах маягийн юмс бичсэн пайз дагалдаад байгаамдаа. Одоо цагт тарвага хүртэл даллуураар даллахад хошгирохоо байчихсан байна шүү дээ. Тэгээд л нөгөө улиг болсон “та ядуу байна, би баяжуулна”, “та эрхээ эдэлж чадахгүй байна, би эдлүүлж өгье”, “та ажилгүй байна, би ажилд оруулж өгье” зэрэг хэлцүүдээ хэрэглээд л байгаа нь цаанаасаа биднийг дорой буурай харагдуулах гээд байгаа хар санаатны явуулга гэлтэй санагдаад хар хүргээд байгаам. Эсвэл нам гээч лонхноос гарах бирднүүд байх. Уул нь ийм олон бирдтэй газар хөгжил баймаар л санагдхын. Бүх нам нөгөө намаасаа илүү буюу бүгд номер нэг намууд гэж би ойлгоод бол байгаа юм. Гэхдээ ухан бодвоос тэр ХУ-гийн үед хэн гадаад машинтай, давхар хаустай байсым бэ. Дарга нар л тийм байсан байх, гэхдээ тэрий нь ард түмний хармаанаас гаргаж авдаг байсым шүү. Ардчилсан хүчин хэдэн удаа төрийн жолоо барьсан. Тэр үедээ сайхан хэрэлдэж уралцахыг л заасан. Ер нь энэ хоёр  намд улс төрийн үзэл баримтлал, чиг шугам гэж байхгүй нь хэдий нь тодорхой болсон шиг санагддаг. За за тэгж байтал ерөнхийлөгчийн сонгууль хэмээх драмын жүжиг тавигдна гэсэн саарал ордны тайзан дээр. Одооноос найруулга нь хийгдэж байгаа байлгүй. Тэр жүжгийн тасалбар нь харин маний хармаанаас хичнээн бор юм гоожуулахын байгаам, харж л байхаас.

Сэтгэгдэлүүд:

1. erhtsas | 2008-10-05 15:30:44
Хүмүүс шүүлжилээд л байдаг, яриад л байдаг бас бичээд л байдаг гэвч нөгөө хэд нь яг байгаагаараа ичихгүй ил луйвар хийгээд амьдраад л байна, яаана даа.... гэснээс Агаа сайн уу?
2. Nini | 2008-10-05 22:29:28
Их яригч нар дэндүү олон байна. Бас Сайн уу
3. g_enigma | 2008-10-06 00:29:05
Мань өөдөөс нь бас инээгээл байдийн ш дээ. Хүн өөдөөс инээгээд байхаар би ямар их зан гаргалтай нь биш.
4. Napxan | 2008-10-06 09:45:46
хы хы тэр ч үнэн шүү... гал ноцоох хэдэн сонин хурааж авсан. зорим нь нойлын өрөөнд нойлын цаас дууссан үед инээсэн царай нэн хэрэг болжуагаам чинь хы хы...
5. Napxan | 2008-10-06 09:47:56
андых нь блог www.napxan.bblog.mn тэр хүнийх болохоор www.narhan.bblog.mn байгаам шүү дээ
6. nomad | 2008-10-06 11:36:39
тэднийг тоохоо болиод удаж байгаа дөө
7. Вафль | 2008-10-06 12:32:02
юун хөгжил... ямар том сэдвээр ярьдгийн бэ... хэр хол ухраад зогсохоо ярьсан нь дээр байхоо.
8. Towarish (зочин) | 2008-10-13 15:17:26
Сайн байцгаана уу?
Эрхцасаа хөөрөхнөө минь юу хийгээд хаагуур яваад байгаам бэ? чамайг санаад бэтгэрэх нь
Нийний минь сайнуу, гөхшин чин бас их яригчдын тоон дотор наажийгаа байх даа хэхэ
Энигмаа би ч инээж инээж элэг хатцан даа
Нархаан болохгүй байшдээ би яахым бээ. Сонингоосоо өгөөрэй манийх нь дуусцоон
Номаадаа тоохгүй байсан нь уул нь амар л юм. даанч тэд намайг төлөөлж тэнд суух гээд байшдээ
Баапилаа Том юм ярихгүй бол болохгүйнээ.
9. Монгол Зон | 2008-10-24 09:36:50
ih yarigch ih boloo yu naaguur chin, humuus tegeed baih shig. olnyi am ortoi
10. ss_gogo | 2008-11-13 05:14:47
yaridag xumuus xeregtei tednii yarisniig busad ni ulguj avaad xeregjuulex ch yum biluu yanarvaa neg yumand uduugch zaaval xeregtei l dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.