Бөөсөнд хутга, бөлдгөнд жад

 

Намайг бага байхад манай эмээ ингэж хэлж билээ. Энэ яахав хэрэгсэл нь агуулгадаа томдсон байнаа л гэсэн санаа юм байна л даа. Тэрнээс бөөс алах гээл хутга бариад хөөсөн ч юм уу, эсвээс хонь хургаа засах гээд жад бариад бол хөөсөн гэсэн санаа бишээ. Үүнийг өөрөөр бас нохойноосоо гинж нь  гэж бол хэлдэг гэж байгаа. Яахав жижкээн гөлгөнд мангар том гинж зүүчихсэн мэтээр төсөөлүүлэх гэж тэр. Энэчлэн иймэрхүү утга агуулсан үг хэллэг бол зөндөө дайралддаг. Намайг багш байхад яамны шалгалт ирнэ гээд гүй мөн сүртэй юм болдогсон хөөрхий. Хүн бүр л өнөө муу хонспээгт, төлөвлөгөө, гарын авлага энэ тэр гээл шуугилдаал явчина даа. Бэлдээл байна бэлдээл байна. Тэгж тэгж шалгалт гуай сүр бараатайгаар айлчлан гэхүү морилон ирэхүй дор мань мэт нь угаас муухай царайгаа урагдчихмаар хөндлөн татсан инээмсэглэлээр чимэхчамаан болохын зэрэгцээ нугас нуруугүй юм шиг бөхөлзөн тахилзан байх ёстой болдогсон. За тэгээд нөхдүүдэд хоол ундны дээдийг өгч гэдсийг нь бол хонхолзуулахгүй байх ёстойгоос гадна гэдсэн доторхи элдэв нян буртгаас нь цэвэрлэх зорилгоор ганц нэг шил шингэн эрдэнэ бол өгөх нь зүй ёсны хэрэг билээ. Ингээд идэж ууж авсны дараа биднийг нэг нэгээр нь дуудан оруулж ирээд их л сүртэй царай гарган “юмаа үзүүл!” гэж бол тушаана. Энэ нь мэдээж миний өнөөх муугий минь биш урьдаас бэлдцэн хэдэн цаасан бууг минь үзэхээ хэлж буй хэрэг гэдгийг бол угаасаа шууд ойлгоно. За тэгээд заавал л нэг асуудал, алдаа мадаг байх нь зүй ёсны хэрэг гэж үзэх тул онгичиж, асууж, сүрдүүлж гарна даа. Ингэж байцааж байцааж “за за яв яв” гэж захирангуй хэлэх нь угаас тодорхой л доо. Харин эмэгтэй болоод аятайхан төрцөн болж гэм “суу наашаа” гэж сунжруулан хэлээд “алив чихэр амс, үзүүлэх юмс чинь бэлэн үү?” энэ тэр гэсэн наалинхай аялагатай бол ярьж эхлэхийн сацуу нүдээ жирэв журав гялгануулж бол байгаа харагддаг. Зарим нь бүр хөл гарыг нь бол бариллаа гэсээр ууртай гарч ирдэг. Би угийн мулгуу талын хүн юм болохоор хөлийг нь чухам хаанаас нь барьсныг бол ичээд асууж байгаагүй болохоор таньд хэлж чадашгүй нь. Үүний дараа мөн л идэж уух ажилдаа шуурхайлан орно. Тэгэхдээ бүр шал согтотлоо хүртэх ба өдрийн зүсэлсэн эмэгтэйг урьж /уул нь бол угзчиж/ босгоод гуяны бол бүдүүрсэн хэсгээр нь буюу хөл ууц хоёрын уулзалдах нэлээн том булчинтай хэсгээр нь бол тэврэх маягтайгаар найгана /уучлаарай энийг бүжиг гэж бол хэлэхгүй болуу гэж би бодсын/. Нэг иймэрхүү маягтай шалгадаг байсан. Уул нь тэд бидэнд аргазүйн зөвлөгөө өгч, зөв явж байгааг нь бусдад нь дэлгэрүүлж, алдаа байж гэм засч залруулах талаар ажил зохиох ёстой л доо. Гэхдээ тэгдэггүй юмаа хонгор минь.

Сэтгэгдэлүүд:

1. Вафль | 2008-11-03 12:22:53
бөлдгийг жадаар яадын гэсэн... хихи
2. claus | 2008-11-03 12:42:08
Ваагий бөлдгийг жадаар сэлэмддэг байхгүй, мэддэгийн байж худлаа хүнээс асууж этэр, наад андыг маань бүр ичээж орхилоо...
3. Towarish | 2008-11-03 12:47:03
Бөлдгийг жадалнаа гэжж. хэхэх тэгж л яриад байх чив
4. Вафль | 2008-11-03 12:54:19
ха ха, ичсэн хүн юу яана гэдэг билээ... Каагий
5. Towarish | 2008-11-03 13:08:30
Яадаг гэж? Бөлдөг руу нь жадалдиймуу
6. Битмин | 2008-11-03 13:12:52
Мань нохойндоо нэгмөсөн амар гээд шууд том данги гинж олоод зүүцийшд гэснээс тийм тогтолцоо одоо хэр нь байгаад гайхаад байгаам даа
7. Towarish | 2008-11-03 13:16:55
Өө байгаа байгаа. дамаа бурхангүй газрын бумба галзуурнаа гэлээ гэгчээр хаалттай хаалганы ард бол бүр ч их шүү дээ.
8. altargana | 2008-11-03 13:24:09
хэ хэ нээрээ л шалгалт ирнэ гээд л бөөн угаалга цэвэрлэгээ, бүртгэл цаас бичиг болдогсон. Нэг удаанэг ажилчин маань та нарын дансны аргаар засвар хийсэн юм чинь нурж уналаа гэж загнаж байж билээ
9. Сувдан эрэл | 2008-11-03 13:44:06
Шинэ халаадаа өмс
Ширээнийхээ бүтээлгийг дэвс
10. sarnaiha | 2008-11-03 13:46:24
хөл ууц хоёрын уулзалдах нэлээн том булчинтай хэсэг хэхэ анатомын шинэ хэллэг үү
11. Towarish | 2008-11-03 14:35:26
Сайнуу андууд. Шалгалт ирлээ шүү. Шалавхан шалдан шахуу хувцсаа өмсөөрэй гэдэг болцийм бишүү одоо. хэхэх кхо кхо кхооим кххаам кх кх ханиад хүрчээдээ, инээж ханиагаал байжээшд
12. Өвлийн өвөө anjigai | 2008-11-03 16:01:30
Бас л сайхан хэлдсэн байна. Одоо ч яг наад аргыг чинь үлгэрлэн сурсан нөхөд хаа сайгүй шүлсээ гоожуулаал явж байна. Энэ үе өнгөртөл хэдэн намрын навчис хийсэх бол.
13. amanjinka | 2008-11-03 16:03:40
хэ хэ..
14. Вафль | 2008-11-03 18:34:58
тэгдгийн яаааг тэгдийн... Нөхөр дарга Товорищ аа.
15. amraa (зочин) | 2008-11-03 21:56:45
cszcx
16. Towarish | 2008-11-04 14:19:20
Хөөшээ нээрээ одоо ч гэсэн тэгж шалгасан хэвээрээ л байгаамуу
17. Napxan | 2008-11-06 12:03:19
хы хы ... бөлдөгөнд их ач холбогдол өгч нтр... зах замбараагүй гэдэг нь... тэр ч нээрээ тийм байх шүү царайны сайхнаар цай биш мөнгө сүлдэгиймаа... анд нь царай муутай болохоороо тэр нэг эрэгтэй багшийн шүүлгэн дээр 60,70 л авдаг байлаа... тэгсэн яасан... шавар ваар шаазан нүүртэй хүүхнүүд... тэхдээ зүгээрээ .... хы хы
18. Towarish | 2008-11-08 10:46:14
Нархаан шавар ваарнууд хамгийн гол нь яацын ай хэхэ
19. Догшин ХАЙРХАН... | 2008-11-12 12:24:45
Иймэрхүү юмнууд хаа сайгүй л нүдэнд харагдах юм даа...
20. ВАФЛЬ | 2008-12-01 11:59:32
тэрорист стилийн муухай зураг байна... айн... тийн би тагтаа ... юу.... энхийн тийн... чи ч бас энхийг сахиулдагийм уу... буугаар уу.. зозо.
21. Towarish | 2008-12-11 14:56:16
Баапил. "Нээрээ би чинь эгэл цэрэг шүү" гэдэг дуу сонссон уу? кхээм
22. Namara | 2009-02-28 09:04:50
Хи хи хо хо гуя ууц хоёрын уулзах хэсэгээ гэж,... Бас л сайхан эд шүү хи хи

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.