Сая нэг сарын хугацаанд шалгалт, цэрэг халах энэ тэр гэхчлэнгийн ажлаас шалтгаалж ойрд банжигаар орсонгүй удлаа. Энэ хугацаанд гадаа цас орж үзэж ч байх шиг, хүмүүс нэг л яаруу, сандруу болсон мэт санагдах шиг. Сайд дарга нар нөгөө л улиг болсон түлш, нүүрснийхээ тухай асуудлыг яриал, бас дээр нь зудын тухай яриа өрнөөл, малчдаа харж үзий энэ тэр гэсэн юм яриал байна яг нодлин өдий үе шиг. Нодлингийн өвөлжилтийн асуудлыг яагаав нөгөө цасанд булаад мартчихаагүй юу. Одоо нөгөө асуудал нь ахиад л гараад ирлээ. Байгал дэлхий ямар асуух биш манай дарга нар шиг. Энэ малчид гэж ёстой нэг түвэгтэй асуудал байх шиг байнаа. Намаржингаа л найраллаа, зунжингаа л зугааллаа, архидлаа хүүхэндлээ. Нөгөө өвс тоос хураах энэ тэрийг өнгөрсөн жил ганц байсан өвөл нь дууссан аятай таг мартсан хөөрхий. Тэр хооронд тариаланчид маш их ажиллаж маниусынхаа идэх талхыг хураалаа, ерөнхий нар нь хүртэл оролцлоов шив. Сайхан байлаа тариан талбайд найгах тариаг хараад. Нэг л дээр үеийн, сэтгэлийн чанадад байсан дурсамжтайгаа уулзах шиг л ... Тэгээд хэд алхаал малчны хотонд очингууд нөгөө гоё сэтгэл байхгүй болж байна. Одоо удахгүй тэд албатай юм шиг маниасаа өвс нэхнээ. Тэрийгээ сайн мэдэж байгаа, дарга нар ч өгнө дөө гэж бодож байгаа биз чааваас. Бид ажлын өдрүүдийг сайн муугаар нь ялгаж сурсан ш дээ. Яагаав нэгдэх муу, хоёр дахь муу ... хагас нь сайн энэ тэр гэж. Малчидад бол бүтнээрээ сайн ш дээ. Тэгээд биднээс өвөл нь зулгаасан нөөцийн өвсөөр тэжээсэн, зундаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж хээр хариулгагүй шахуу байлгаж хөдөлмөр зараагүй малынхаа махыг машид өндрөөр үнэлэхийг нь яанаа. Одоо гаднаа хоёроос гурван машингүй, сансрын антеннгүй малчин байхгүй дээ. Тэгээд байхад л малчдад мөнгө өгч, татвараас чөлөөлж ... би ойлгохгүй юм. Би эсвэл тийм амиа бодсон хүн юм болов уу? Зиа за тэртэй тэргүй л утаандаа угаартаж, халаалт тасалдаж, даарч, махны үнэнд нам цохиулж, малын нэмнээ, малчны бээлий бэлдэж сураагүй биш. Гарч хөвөнтэй бээлий хэдийг худалдаж аваад малчин гуайдаа өгөхдөө бэлдэхээс биш.

Сэтгэгдэлүүд:
Нэг хүүхдийг нь улсын зардлаар сургана. Юу вэ, яасан гэж...
Тэгчээд өсгөж буй малд нь үнэ төлөаргүй тариа тарина, ёоооох элдэв дарамтгүй амлчин болдгийн муу, майр баяжна даа төд удахгүй.
гэхдээ л яагаад ч юм.. багаасаа л ухаан орсон цагаасаал 9 сар болтол хадлан тариа гээл, цагаан сарын амралтаар дуусан дуустал хөдөө ажиллаж, хөлсөөр нь сургалтын төлбар энэ тэр гэж зүтгэдэг байсан болохооррооо ч юм уу. малчны амьдралыгг малчны ажлыг амархан гэж хэлж чаддагүй юмаа...
байгалийн хүчин зүйл үер ус зуд турхан гээл .халуунд хайруулж хүйтэнд хөржил хэдэн малаа тэжээж тэтгэж... өөрсдөө идэх хоол өмсөх зйүхтэйгээ л байдаг шүү дээ..
тэр машин тэрэг зурагт антеннн.. яагаад бид олон сувгийн ТВ үзэж.. ток цахилгаан дураараа хэргэлж машин тэрэг хөлөглөн байхад тэд болохгүй гэж.. харин ч өөрсдийн чадлаар зүтгэж байгаад талархаж байгаа...
гэхдээ тэр ямааны мөнгийг бол 100 хувь эсэргүүцэж байна...
дасгаж дар дэх үү. ёох гэж.
boli boli
ted nar shig ajilsag humuus mongold barag l baihgui dee.
малчидаа гэж. Малчид шүү дээ
Сэтгэгдэл үлдээх: