МИНИЙ МЭДЭХ АМЬДРАЛ - Шинэ бичлэгүүд http://zerdnood.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Nov 2009 23:11:23 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ү... үллл гэллл ... лл]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=298279

Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр байсан л байлгүй яав гэж маньд ямар падтай биш. Гэхдээ энэ тухай ярихгүй ээ. Манай энэ үед мавын мангар нөхөр амьдран сууж байнаа. Нэр нь хэн, нутаг нь энд, нас нь тоо, шүд нь цоо, хамар гэж чийдэн, хацар гэж цээмэнт, нүд гэж таг, чих гэж паг, хавирга гэж сэрээ, хөл гэж бэрээ, ам гэж бүрээ, дуу гэж хэрээ. Ийм нэгэн нөхөр амьдрах гэж ядарч, агсрах гэж задарч, эргэн тойрондоо гай болсон, эрлэгийн элчийн бай болсон, эмгэн шиг явдалтай, өвгөн шиг дизайнтай гар байваа. Уг нь арай өмнөхөн нь уулын мод шиг биетэй, уургын морь шиг явдалтай, нүд гэж од, хөмсөг гэж хөө, шүд гэж тана, шанаа гэж мана, цээж нь авдар шиг, дуу нь адраа шиг мундаг эр байсиймсанж. Найз нөхөдтэйгөө дарвиад, марзан хошин ярингаа сонсох хооронд нь балгадаг сонин эрплээхстэй болоотохсон гэнэ лээ. Сормуус нь шингэрч яваа цоглогдуу сүүмгэр нүдээрээ согтуудуу нөхдийнхөө өөдөөс сөлийсхийж ирээд хардаг болсон гэнэ лээ. Үүнээс хойш мань эр хөдөрч л байвал хувцас, нөмөр ч байвал хөнжил, нөмөртэй л байвал гэр, “нөмгө”-тэй л байвал нөхөрт тооцож явсаар, уусаар нэг л өдөр толинд хартал үс гэж порлон, үнэр гэж жорлон өөдгүй гэхэд чөтгөр гомдмоор, өнгөгүй гэхэд бурхан гутармаар бүрзгэр царайтай, бүүдгэр нүдтэй мутант болсон байх нь тэрээ. Энэ нөхөрийн амар сайхандаа жаргана ч гэж юу байхав, архинаас гарна гэж горьдоод ч яахав. Өрөвдөхөөр наалдчих гээд, өшиглөхөөр заалдчих гээд ёстой нэг... ийийий яаая даа.

 

]]>
Tue, 10 Nov 2009 23:11:23 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=298279
<![CDATA[Нохойн толгой яагаад өвддөггүймбээ]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=298189 Tue, 10 Nov 2009 22:15:20 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=298189 <![CDATA[Уншаарай таминээ]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=273924 За таминь би анхныхаа ярилцлагыг нийтэлж үзлээ. Анхны ярилцлага хийсэн хүн маань ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэж юу болох тухай тун сонирхолтой байдлаар тайлбарлалаа. Хүн амьдралаас маш олон зүйлийг сонгож болох ч ХОЁРХОН ЗҮЙЛИЙГ СОНГОЖ БОЛДОГГҮЙ гэж надад болон та бүхэнд хэллээ. За тэгээд инжоой. URL нь: hilchin.bblog.mn шүү дээ.

 

]]>
Sat, 10 Oct 2009 14:52:51 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=273924
<![CDATA[Банжигчидаа ХАРУУЛ ЗАНГИУДАА дэмжээрэй]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271957  

   

    Товарищ миний бие хилчдийн тухай, улс, эх орныхоо дархан хилд бороо, цасыг үл хайхран зогсож буй эх орончдынхоо тухай та бүхэнд ойлголт өгөх, тэдний үйлс зорилгыг сурталчилах зорилгоор нэгэн шинэ блог нээлээ. Энэ блог дээр маань яг торгон хилд зогсож буй 3 үеийн хилчдийн үзэл бодол, үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гарах болно. Хаяг нь: http://hilchin.bblog.mn

    Хилийн тэнгэр цэлмэг байж, улс орон минь бүрэн бүтэн, мандан бадрах болтугай.

]]>
Wed, 07 Oct 2009 14:45:17 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271957
<![CDATA[Эс гээснийг ологч]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271630  

Гадуур баахан тэнэж яваад би гар утсаа гээж орхилоо гэж. Гээсэн ч гэж дээ, нэг хулгайч хөөрхий зайлуул үмх талхгүйдээд миний утсыг гуйлгүйгээр авчихсан байна л даа. Тэр утас уул нь тэнгэрт тулсан үнэгүй ч гэлээ хөлсөө урсган байж олж ирсэн хэдэн цаасаараа авсан, хөөрхөн хөдөлмөр шингэчихсэн эд л дээ. Тэгээд дээр нь хавийн таньдаг хүмүүсийнхээ мини сий вийг хөтөлцөн, дуртай хэдэн дуугаа, хэдэн хилийптэй энэ тэр суулгацан байсан байхгүй юу. Тэгээд одоо мэддэг хүн байхгүй ёстой баларчийнаа. Нэг хүүхэн яриад даапаалж байгаам шиг “чи одоо намайг танихгүй байхдаа яадий” энэ тэр гэж аашлаад, би яахав дээ “Нээрээ би танихгүй байна” энэ тэр гэсэн чинь “Балиар завхай амьтан...” гэснээ таслаа хаясан. Бодуул би танидаг л хүүхэн болтой. Бас нэг нөхөр залгахаар нь “байна уу хэн бэ?” гэсэн чинь өөдөөс учиргүй уурлаад “Эргээд залга” гэжийнаа. Тэхээр нь залгаад “Хэн бэ өөрөө” гэсэн чинь “Даргаа танихгүй, илтгэл рапорт мэдэхгүй, бла бла” юу юу гэнэвээ баахан дүвчигнээд, би шар хүрээд хэрэлдээ наасс. Тэгсэн жинхнээсээ манай нэг дарга байсан бол яахуу. Дээр нь бас дүүгийнхээ дугаарыг санадаггүй, нэрэлхээд бас асуудаггүй, даргынхаа дугаарыг санадаггүй, жаахан айгаад асуудаггүй, найзынхаа дугаарыг санадаггүй, над руу залгахгүй болохоор нь мэддэггүй годилорхуу юмуу нэг тиймэрхүү л байжийнаа би. Ядаж бидэнд жи-гийн дугаар өгчихснийг хэлэхүү, нөгөө дугаараа сэргээлгэж амжаагүй явааг хэлэхүү, орчлонгоос тасраад, нөхдөөсөө жийлгээд муухай юмаа чухам. Ээж хэлээд байсан байхгүй юу надаа. Ноокоо гэдэг утсыг хүмүүс ихээр хулгайлдаг гэнээ гээд. Яахав зөрүүд толгой одоо яана гэхэв. Ай хөө муухай харамссан гэдэг чинь... Одоо хөөрхий минь хаа нэгтэй нэг хүний гарт явжаагаа даа.

]]>
Tue, 06 Oct 2009 19:14:53 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271630
<![CDATA[Өвөл гуай та ирэх болж байна уу]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271161  

Өвөл гуай та сайн байна уу? Таныг ирэх нь гэж би мөн ч их баярлаад сууж байна даа. Та ирж гийгүүлснээр талыг тарвагыг ичээнд нь, тасраад уначихсан атмаануудыг танканд нь, жалганы хогийг хонхорт нь тус тус буцааж /булж/, гэрийн хороололын үнэрийг дарж соёрхох байх гэж найдан хүлээж сууна. Гэхдээ та нодлингийх шигээ утаа майгаар дүүрээд, уушиг зүрх урчих гээд байх байлгүй яав гэж.

            Манай энүүгээр анчид тарвага намнаад болдоггүй ээ. Тэгээд гай түй болж заавал өвчтэй тарвагыг нь олж алаад маньдаа зараад тэрооризэм гээч юм хийгээд болох юм биш. Тэр муусайн тарвага нь ч яасан өвчилж дуусдгүй гай юм байгаан хөөрхий. Гүй бас хажуугаар нь танканд өвөлждөг гарууд галт усаа гудраад гудмаар нэг гулдайцгаачаад, харанхуйд явахаар гишгэгдчих гээд байхымаа. Манайх чинь зам талбай нь гэрэлгүй, захын дүүргүүд нь цагдаагүй болохоор хэцүү юмоо. Гэрийн хорооллоор явахаар нохой шувуу нь зооголчих гээд, атмаанууд нь алчих гээд аймаар гэдэг нь тоймгүй.

 Манай дарга нар яахав таныг угтаж олон л юм ярьж байгаа. Яриад яриад бүтэх юм байх биш ямар. Утаа утаа гээл хэдэн жил ярьж байна. Одоо бөөн л яриа цаагуур чинь. Тэгээл миний мэдээ орсон үеэс л мэдэхээр дулааны шугам нь хагараад уур манангаа савсуулаад, зам нь дош болчоод захаар нь яваа нь нөхөөс болчоод, хөдөө зуд болоод, хөдсөн дээлтэйгээ дэрийгээд, хөмөн гуталтайгаа гулдайгаад, тэвэр өвс гуйгаад, тэнгэр ширтэж суугаад . . . ай яа яа аймаар л юм болно вий вий /түй түй муу ёр/. Гайтай хөөтэй дэлхийн  хямрал өвлийн бэлтгэлийн хамаг мөнгийг залгичаад, дарга нарын амны бөглөөс болоод, манай дарга нар зээл гуйгаад, бид өрөнд баригдаад байж байдаг.  Яана даа. гэхдээ  та  гоё  шүү.  Хүлээгээл байжийя даа

]]>
Mon, 05 Oct 2009 18:34:53 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=271161
<![CDATA[Хүн төрөлхтөн хийгээд дайн дажин]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=257261

            

Бид оршин амьдрахын тулд эсвэл зүгээр хийрхэлдээ хөтлөгдөхийн эрхэнд дайн хийж амьдардаг дэлхийн иргэд. Дайны хар бараан талыг уул нь бүгдээрээ сайн мэддэг хэдий ч түүнгүйгээр амьдарнаа нэг гонжгор. Заавал л нэг юмтай дайтахгүй бол цаанаа л нэг кайфгүй. Эргэн тойрон дахь зарын самбаруудыг л хараач дээ. “Хагтай дайн зарлая”, “Авилгалыг дайлаар мордъё”, “Хээл хахууль сөнөтүгэй”, “Толбыг юучгүй устгая”, “Хүнд суртлыг устгая” гэхчлэн олооон жишээ байна. Гүй тэгээд дайтаад сөнөөгөөд байгаа юм бас ч тэр болгон харагдахгүймаа. Нэг бацаан ярьжийнаа: “Манай анги өнөөдөр цонхлоод, анги гэж бөөн дайн...”, бас нэг нь “Гэр гэж бөмбөг дэлбэрциймшиг аймаааар” гэж ярихын сацуу цэцэрлэгийнхээ бацааныг “ёстой жинхэнэ тэроорист” гэчдэг бол сайхан даа.

            Хуучин нийгмийн үед дээ. Бидэнд чинь нам засгаас “Зөвлөлт-Монголын ариун цусаар гагнагдсан найрамдал мандтугай”, “Кавтлийзэм үнс нурам болон сөнөөсэй” гэх ухааны хэллэгүүдийг цээжлүүлдэг байлаа. Тэр гавтлийстүүд нь яасан ч сөнөж дуусдгүй барамнууд байсым байгаан хөөрхий, бид ч яасан сөнөөж ханадаггүй байсым байгаан. Бас тэгээд Энх тайван мандтугай гэдэг уриаг дээрхи хэлцүүдтэйгээ ихэд сөргүүлэн уншицгаадаг байв чааваас. Одоогийн дарга нэртэй бухан бяруунуудтай л ижил юмуу даа. Мордчихож чадахгүйээ, тэгээд худлаа шүлсээ савируулаад үнээ үнээ хоргоогоод байдаг... Харин ааприкууд иргэний дайнаа даван туулаад, хөгжлийнхөө зам руу нэгэнт оржээ. 10 гаруй жил байлдсан нэгэн улсын талаар /мэджаагааздээ/ хальт дурсахад тэр улсын газар дор бөөн бөөн баялаг булаастай байжээ. /түүх ингэж эхлэв/ Тэр эрднэсийг тэр үеийн төр засаг нь дангаар эзэмших санаатай байлаа /манайх шиг татвар энэ тэрээ нэмж бариал баахан юм болсон дог/. Бас яаж зүгээр байхав ганц нэгэн ширхэг алмаазыг нь бол өөртөө бөгж мэтээс эхлээд бөөн баялаг болгон ашиглацан удаа ч байж /мундаг эх орончдын л хийдэг ажил ш дээ/. Тэрэнд нь хэсэг “эх орончид” ихэд дургүйцэн бослого цуглаан энэ тэр болж байв. Тэрийг нь хөрш орны мөнгөтэй дарга харжийснаа мөнгө өгөөд зэвсэглээ хаясан гэжугаа /өнгөлзөгч өөрт туславал өргөлцөгч болдгийн жишээ/. Тэгээд л байлдаж гарлаа даа. Хайран сайхан залуусын амь нас, өнчин хүүхдүүдийн нулимс тэр дайны мангасуудад зүгээр л инээд байлаа. Сүүлдээ байлдах хүнгүйдээд хүүхдүүдэд хүчээр буу бариулан нэгнийх нь эсрэг буудуулдаг байлаа. Энэ бол аймшиг байлаа. Хөгжиж байсан орон дайны хөлд нэрвэгдлээ. Тэдэнд юу ч үлдсэнгүй. Үйлдвэрлэгч хүчний нь ихэнх дайнд үрэгдсэн, эсвэл тахир дутуу болсон байлаа, толгой хоргодох байшин нь дэлбэрч, нуранги л үлдсэн байлаа, аль олигтой гэсэн залуусаа хамгийн түрүнд авсалчихсан байлаа. Юунаас болж тэр вэ? Хэдхэн хүний баяжих гэсэн хүслээс, хэдхэн хүний хувийн жаргалаас, хэдхэн хүний мунхаг харанхуйгаас тэр. Тэр мангасууд одоо ялаа эдэлж эхлээд байгаа л даа. Гэлээ ч тэд үхсэн аавыг нь босгож, өнчин хүүхдийн нулимсыг нь арчуулж чадахгүй, бэлэвсэн эхнэрийг элэг бүтэн болгож чадахгүй ээ. Энэ дайнаас ард түмэн хохирч, ард түмэн ялагдаж үлдсэн юм. Олон залуус зүрхэндээ айдастай, шөнө нь хар дарж зүүдэлдэг, цочимхой болж үлдсэн юм. Олон хүүхэд цэргийн хүн хараад айж, зүрх нь түгшиж, уйлдаг болж үлдсэн юм. Гэхдээ дайн дууссан. Тэд дайныг давж гараад хөгжлийг эхлүүлж чадсан. Тэд хөгжинө, чадна. Харин байгалийн баялаг нь бусдын хорхойг хүргээд байсаар л . . . /манайх ч бас/

 

]]>
Thu, 10 Sep 2009 09:45:09 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=257261
<![CDATA[Африкаас ярьж байна. /цасаа санажийшүү/]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=147649 За эрхэм хүндэт банжигчин та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхэд найз нөхөд, хамсаатан садан, хальт мөлт танидаг ч болов бүгдэд нь сар шинийн мэнд хүргэж алд цэнхэр хадагтай золгож байна гэж төсөөлөн мэндчилье. Миний бие Африкийн баруун эргийн Фрийтаун хотноо энэ өвлийг өнгөрөөж байна. Ажил гэж үстэй толгойноос их байгаа учрын дурдан ойрд бичлэг бичээгүйдээ хүлцэл өчиж байгааг минь болгооно бизээ.

Энд ирэхийн тулд би гэдэг хүн явж явж хэрэн бэдэн ирснээ бас өчсү. Энд ирсэн эхний өдрөө л ийш тийш бүлтгэнэн харж, соёл/гүй/-ыг гайхан шагшрахдаа шагширч, шогшрохдоо шогшрон байлаа. Хамгийн анх надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь аймаар том нисдэг жоом бөлгөө. Удаад нь бакь том харх, гудамжинд улаан зам дээр усанд орох хүмүүс, хэл яриа, зан заншил гээл тоочоод байвал далай гэсэн үг тул түр цэгнэе. Дараагийн дугаараас та бүхэндээ аян замын тэмдэглэлээ нэгд нэгэнгүй дурсах учир ингэсгээд төгсгөе. Уулзатлаа баяртай

]]>
Fri, 27 Feb 2009 22:39:04 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=147649
<![CDATA[Найзуудаа аан гээч]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=100470  

Зээ хөөрхий амар мэнд байцгааж адуу малтай нь атар тарган, аминдаа унаатай нь зам шулуухан, эхнэр нөхөртэй нь амьдрал ханагар, энхрий хүүхэдтэй нь эрүүл саруул, эмээ өвөөтэй нь эсэн энх, ээж аавтай нь элбэг хангалуун сайхан өвөлжицгөөж байна уу? Экватороос урд хэсгийхэн байвал сайхан зусаж байна уу?

Би гэдэг хүн бэлтгэл хийгээд завгүй, бие багадаж хүсэл ихдээд тавгүй, багын, засврын замын гээд хавийн найзууд санаа өргөөд бас ч давгүй байдалтай байна. Хэдэн өдрийн өмнө нэг мэдээ төвөөс ирсэн чинь манийг нь аапраг гэдэг газар очиж энхийг сахиулах ухааны юм бичсэн байна. Гэхдээ бас болоогүй ээ. Эхлээд сонгон шалгуур гээчээр оруулж нарийн бүдүүн, нас шүд, тэсвэр тэвчээр, тэнэг мангарыг нь хэл устай нь эрүүл мэндтэй нь үзээ хаяхын байхөө. Одоо хувийн бэлтгэлээ хангаад ам шүдний сойз, алчуур саван тэргүүтэн, боловсон улстай уулзахын гээд үнэртэн танартан удаалаад, бэлтгэлийн хувцас нэжгээдийг биеийн хэмжээнд тааруулж, дотуур гувц, доогуур гувц гутгаарлаад аваад цуглуулаад байжийна. Харин хувийн асуудлыг жоохон хойш тавихаас даа. Гайгүй нэг охинтой болзохоо шахаж байсымсан, банжгийн халуун ам бүлээс гос гарганаа гэж бодсымсан. Одоо яая гэхэв алба иймээс хойш ирэх хооронд л битий госолцон байгаасай гэж бодоол явж өгөхөөс. За тэгээд захих юм байвал нэрэлхэлгүй хэлнэ биддээ. Надад бусдаас харамлаад байх нэг их мөнгө байхгүй ч бусдын адил болж л байвал нэг их гудайхгүйээ гэж дууны үг гусав. хэхэ

]]>
Sat, 22 Nov 2008 11:40:06 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=100470
<![CDATA[Банжигтай хамт нэг жил]]> http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=95874  

Би гэдэг хүн блог нээгээд бүтэн нэг жилийг үдсэн баймой. Эгэлгүй мунхаг миний бичсэн /бичсэн ч гэж дээ бичихчамаан бологсон/ хэдэн ноорхойг минь гололгүй уншиж, дэм туслалцаа болж байсан та бүхэнд, дамаа ялангуяа үүнийг уншиж буй танд гүнээ талархсанаа илэрхийлье.

]]>
Tue, 11 Nov 2008 19:59:52 +0800 http://zerdnood.blog.banjig.net/post.php?post_id=95874